Д.Өлзийбаатар - Монголчууд цахим түүх app for iPhone and iPad


4.1 ( 8851 ratings )
Music Education
Developer: Bayarkhuu Bataa
Free
Current version: 1.0, last update: 7 years ago
First release : 01 Apr 2015
App size: 799.58 Mb

Эх орны чинь түүх, чиний л түүх.
Энэхүү сонсдог номыг сонирхон буй эрхэм таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.
Монголчууд бид агуу баялаг түүхтэй бөгөөд энэ нь, хүн төрөлхтөн үүсэн бүрэлдэж ,төр улсаа байгуулан тусгаар оршин тогтносноос хойш дэлхийн хэмжээний улс байгуулсан цорын ганц ард түмэн гэдгээр тодорхойлогдож байдаг.
Тийм ч учраас дэлхийн нэрт эрдэмтэн мэргэд “1206 онд Чингис Хаан Их Монгол улс байгуулсан нь дэлхийн түүх мэндэлсэн хэрэг байлаа ” хэмээн дуу алдан тэмдэглэсэн бизээ. Үнэхээр өнөөгийн дэлхий ертөнцийн дүр төрх бол монголчуудын бүтээл юм. Тэртээ 13 дугаар зуунд Евроазийн төв дэхь их тал нутгаас тодрон мандаж дорно, өрнө зүгт хаяагаа тэлсэн нүүдэлчин Монголчуудын нөлөөн дор шинэ Европ, шинэ Ази мэндэлсээн. ХХI зууны даяарчлагдсан дэлхийн улс түмэн эдүгээ, энэ их үйл явцын далайц, хожмын үр дагаварын ач холбогдолыг хүлээн зөвшөөрч, Монголчуудын ертөнцийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг атаа хорсол , өш хонзонгийн нүдээр бус бахдал, бишрэл , сургамж ухаарлын өнцөгөөс үнэлэн цэгнэж, бахдан таашаах болов.
Чухам үүнд л монгол хүний үнэлэмж, монгол угсаатны үнэ цэн оршино.
Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд эх орноороо бахархах, эх түүхээ дээдлэн шүтэхийн их гал байнга дүрэлзэн бадарч байдгийн учир энд л бий.
Энэ их галд өөрийн зүгээс нэгэн цучил нэмэх зорилгоор , хэрэв та МОНГОЛ хүн л юм бол агуу их өвөг дээдсийнхээ цус ,нулимс, хөлсөөр бичигдсэн их хөлгөн түүхийг заавал мэдэж байх ёстой гэдэг шаардлагыг удиртгал болгон өчүүхэн түүхч би вээр Монголын эх түүхийн яндашгүй их далайгаас өөрийн оюуны савны хэр хэмжээгээр утган авсанаа сонсдог цахим ном болгон хүүрнэн үгүүлж та бүхэнд хүргэхээр шийдсэн юм.
Агуу ихийн хаялагатай Монголчууд бид, энэ цагийн эрхэнд таван тивд тархан амьдарч буй хэдий ч тархи оюун, зүрх сэтгэлдээ талын их Монгол нутгаа тамир тасартлаа л санагалзан, өмөлзөхдөө өмөлзөж , омогшихдоо омогшиж яваа билээ л.
Омогшилд чинь омогшил, бахархалд чинь бахархал нэмэхэд, мартсан нэгэнд нь сануулахад, унтаа нэгнийг нь сэрээхэд өчүүхэн тус хэмээн бодож Их Монголын хөх түүхийг дөчхөн цагт багтаан ихэд хураангуйлж таны сонорт хүргэв. Таалан болгоохыг эрхэмлэн хүсье.
Ядрахын цагт агуу түүх нь хань болж, босохын цагтаа эх түүхээ л тулж өндийдөг ард түмэн билээ, бидний Монголчууд.

Та бүхнийг хүндэтгэсэн:
Түүхч, доктор Харцага Балдир овогт Дэмбэрэлийн Өлзийбаатар.

Мөнх тэнгэр биднийг ивээг.
Морин жилийн өлзийт сайн өдөр.